Зөвлөгөө

Атаархуу зангаа хэрхэн яаж хянах вэ? [ 2011.05.16 ]
Сэтгэл зүйчдийн тогтоосноор бол бидний таагүй асуудлуудын ихэнх хэсэг нь өөртөө итгэлгүй байдлаас үүсдэг ажээ.

Атаархал нь ч бас үүнд хамаатай гэнэ. Бид бүхэн өөрсдийгөө бусадтай харьцуулсны эцэст үр дүн нь таагүй гардаг билээ. Нэн ялангуяа эмэгтэйчүүдийн дунд иймэрхүү үзэгдэл нилээд түгээмэл байдаг.

Тэгвэл атаархуу зангаа барьж тогтоохын тулд яавал дээр вэ?
• Хэрэв бидний өөрийгөө үнэлэх үнэлэмж өндөр байгаа тохиолдолд өөрийгөө бусадтай харьцуулах явдал гарч ирэхгүй юм. Үргэлж өөрийгөө "дахин давтагдашгүй цорын ганц хэмээн" итгүүлж байх хэрэгтэй. Ингэж байж таашаал авч, илүү эрч хүчтэй байх болно. Уг нөхцөл байдлыг бий болгохын тулд өөрийгөө боловсруулаарай.

• Ер нь гадаад төрх, ухаалаг байдал, зан араншингийн онцлог шинж нь өөрийгөө хүндэлж буйгаа мэдрэх хамгийн гайхалтай арга юм.

• Гэхдээ атаархал нь дотроо зөв, буруу гэж хоёр янз байдаг. Зөв атаархал нь хүнд өөрийгөө хөгжүүлэхэд түлхэц болж өгдөг төдийгүй урагшаа давшихад хөдөлгүүр болдог сайн талтай юм. Харин буруу атаархал нь хүнийг хэзээ ч сайн зүйлд хүргэдэггүй.

• Нууцлагдмал тагнуулчийн амьдралаар амьдрах нь гайхалтай мэт санагдаж болох ч эцэстээ харьцааны хөгжилд ямар ч тус нэмэр болохгүй юм. Иймд хүслээ хянаж байхыг зөвлөх байна.

• Дашрамд хэлэхэд атаархуу зан нь үргэлж гэнэтийн, санамсаргүй байдлаар ирдэг. Гэхдээ өөрөө аяндаа устаж үгүй болдог. Хамгийн гол нь энэ боломжийг өгөх хэрэгтэй.

• Атаархах сэтгэлийнхээ үндсийг таслаж чадахгүй бол өөрийгөө тамлаж зовоох болно.

• Атаархах сэтгэл өчүүхэн төдий төрөх аваас хөгжим сонсох, салхинд гарах, спортоор хичээллэх гэх мэт аргыг хэрэглэж мартах хэрэгтэй.

Үс сайхан бол зүс сайхан 
Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Нээрээ л үнэтэй хувцас өмссөн мөртлөө үс нь өнгөө алдаж хуурайшсан бол тийм сайхан харагдахгүй. Хаврын хуурайшилттай үед үсээ тогтмол арчилж байх хэрэгтэй. Улмаар зуны халуунд үс өнгөө алдаж, хуурайшиж, унах нь ихэсдэг. Будаг ч тогтохоо больдог. Үс маш хэврэг тул ялангуяа хурц нартай үед толгойгоо халуунаас хамгаалж явах нь чухал.

♦ Урт үс эзнээ хээнцэр ганган харагдуулдаг ч амархан "хөгширдөг". Өөрөөр хэлбэл, урт үсний үзүүр дорхноо салаалж, толгой загатнуулаад зогсохгүй их хэмжээгээр унадаг. Үүнийг үс "хөгширч байгаагийн дохио" гэж үздэг байна.

♦ Үсээ далаа хүртэл ургуулсан тохиолдолд сард гурван удаа үзүүрээс нь 1-2 см тайрч бай.
♦ Зуны цагт толгой амархан хөлөрдөг учир үсний хэв алдагддаг гэдгийг мартаж болохгүй. Үснийхээ хэвийг хадгалж байхын тулд лак бага зэрэг цацахад зүгээр.

♦ Богино үс ажил хэрэгч хүмүүст тохиромжтой боловч зарим үед урт үснээс илүү арчилгаа шаарддаг.
♦ Богино үсийг ялангуяа зуны халуунд химийн аргаар буржийлгах гэж бүү яар. Шингэрч, унах нь ихэснэ.

♦ Эмэгтэйчүүд турах гэж хоолны янз бүрийн дэглэм сахидаг нь үсэнд муугаар нөлөөлдөг байна. Богино үстэй хүмүүс хоолны дэглэм хэт их сахисаны улмаас витамины дутагдалд орох нь бий.
♦ Хэрэв та богино үстэй бол хүнсэндээ сүү, загасны мах, тос, шош Е витаминтай зүйлс өргөн хэрэглэвэл үс чинь гялалзсан, зөөлөн харагдана.

♦ Хоёр ширхэг өндөгний шарыг нэг стакан бүлээн усанд хийж хутгаад үүнийгээ үсэндээ түрхэж цаг байлгана. Ингээд дараа нь бүлээн усаар угаахад таны үс гялалзаж өтгөн болно. Бүсгүйчүүддээ сануулахад үсээ крантны усаар угаахаас аль болохоор татгалзаж бай. Учир нь крантны усанд олон төрлийн эрдэс давс агуулагддаг учраас үсийг өвчлүүлж, хуурайшуулахын зэрэгцээ өнгийг алдуулдаг.

♦ Үсээ буцалгасан зөөлөн усаар угааж заншаарай. Усыг зөөлрүүлэхийн тулд нэг литр усанд цайны хоёр халбага сод хийж буцалгана. Бас байхуу цай үсний өнгийг сэргээж өгдөг сайн талтай. Үсийг буруу угааснаас хугарамтгай болох төдийгүй унадаг. Унаж буй үсийг ганга өвсний хандаар угаахад уналтыг зогсоож, ургалтыг түргэсгэнэ. Бас өнгийг сэргээж гоёмсог харагдуулдаг. Үсээ зөв арчлахад танд дараах зөвлөгөө хэрэгтэй.

♦ Үсээ угаасны дараа хэзээ ч бүү мушгиж бай. Мушгилт нь үсийг хугарамтгай болгодог муу талтай.
♦ Үсээ цэвэр, хуурай алчуураар арчаад 5-10 минут алчуураар орооход гэмгүй. Эвгүй үнэртэй алчуур үсэнд элдэв үнэр шингээж, таныг бүхэл өдрийн турш тавгүй байлгана гэдгийг анхаараарай.

♦ Нойтон байхад нь үсийг самнаж болохгүй. Энэ нь үсний намирсан, хөвсгөр байдлыг алдагдуулдаг.
♦ Үсний сэнс, хайч, индүүг тогтмол хэрэглэхээс аль болох зайлсхий. Учир нь үсний өнгийг алдуулж хуурайшуулдаг.

♦ Мөн үсэндээ тэжээл өгөхийн тулд сард нэг удаа өндөгний шарыг халбага наранцэцгийн тостой хутгаж хуйхандаа сайтар түрхэнэ. 10-15 минутын дараа үсээ угаана. Энэ арга нь үсийг эрт бууралтахаас сэрэмжилдэг.

Үсний тухай
❖ Насанд хүрсэн хүний толгойд 120 мянга орчим үсний уутанцар байдаг.
❖ Хүний үс сард 1,25 см ургадаг
❖ Ширхэг үс 5- 7 жилийн настай
❖ Үсний 90 хувь нь цаг тутам ургаж байдаг
❖ 10 хувь нь унахад бэлэн явдаг
❖ Үсний уутанцраас амьдралын туршид 20-30 орчим үс ургадаг
❖ Өдөр бүр 100-200 ширхэг үс унадаг
❖ Шаргалыг бодвол цайвар үс илүү унадаг
❖ Үс хавар, зун хурдан ургадаг
❖ Өдөр үсний ургалтыг хурдасгадаг. Шөнө үс удаан ургана
❖ Зуны цагт малгай өмсөж юм уу эсвэл шүхэр барьж явах нь үсээ нарнаас хамгаалах шилдэг арга болдог. Харин зун үсээ аль болохоор бага самнахыг хичээж бай. Самналт ялангуяа чанга самналт үсний уутанцарт цочрол үүсэх нь бий. Үсээ ойр ойрхон норгох нь зөв боловч хэвийг алдуулж болзошгүйг анхаарахад илүүдэхгүй.